"Ди Эл ПИ" ХХК нь Palo Alto Networks брендийн албан ёсны түнш бөгөөд сүлжээний аюулгүй байдал, дэд бүтцийн шийдлүүдийг харилцагч нартаа санал болгодог. Бид харилцагч нараа үргэлж технологийн шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор вэб хуудсаараа дамжуулан, төрөл бүрийн мэдээллийг хүргэдэг бөгөөд энэ удаад Palo Alto Networks PAN-OS 11 NOVA үйлдлийн системийн сайжруулалт шинэ технологийн талаар мэдээллийг хүргэж байна.
PAN-OS 11 NOVA
Кибер халдлагын аргачилал, арга техник улам хөгжин, хуучирсан уламжлалт аюулгүй байдлын шийдлүүд илрүүлэх боломжгүй болсноор байгууллагуудад учрах эрсдэл эрс нэмэгдэж байна. PAN-OS 11 Nova нь 50+ сайжруулалт, инновацийг агуулсан шилдэг аюулгүй байдлын систем бөгөөд хамгийн сүүлийн үеийн халдлагуудыг илрүүлэх технологийг ашиглан танай байгууллагыг шинэ, дэвшилтэт халдлагуудаас бүрэн хамгаална.
Zero-Day халдлагын хамгаалалт
Advanced WildFire: Шинэ төрлийн халдлагууд sand-box технологид мэдрэг, тухайн технологиос нуугдах, зайлсхийх чадвартай болсон. Энэ төрлийн халдлага нь халдлагыг илрүүлэхэд ашигладаг хортой кодын бүтэц болон вирус, файл зэрэг хялбар илрэх технологийг ашигладаггүйгээр онцлогтой. Advanced WildFire технологи нь "Intelligent run-time memory analysis" буюу санах ой дахь кодын шинжилгээ хийх аргачилал болон Automated Unpacking, Stealthy observation зэрэг технологиудыг ашиглан өөрийгөө нуух чадвартай, өндөр түвшний халдлагуудыг илрүүлэх чадвартай. Энэ технологийг ашигласнаар Sandbox технологиор илэрдэггүй Zero-Day халдлагыг зогсоох боломжтой.
Хялбар, найдвартай хамгаалалтын шийдэл
Web Proxy Support: Сүлжээний архитектур, аюулгүй байдлын шаардлагын дагуу байгууллагууд Explicit Proxy -г ашиглах хэрэгтэй болдог. Nova нь NGFW -д Proxy шийдлийг нэгтгэн бие даасан Proxy шийдэл ашиглахгүйгээр вэб аппликейшн, түүний хандалтын аюулгүй байдлыг хамгаалах боломжыг бүрдүүлсэн.
Next-Generation CASB: Palo Alto Networks нь Next-Generation CASB шийдлийг Nova болон Prisma SASE шийдэлтэй бүрэн интеграцичилан 60+ SaaS бизнес аппликейшны аюулгүй байдлын эрсдэл, алдаатай тохиргоог бууруулж байгууллагын клауд орчинг найдвартай хамгаална. Мөн өгөгдөл хамгаалах технологи нь хэрэглэгч, хэрэглэгчийн сэжигтэй үйлдлүүд мөн аппликейшн зэрэгт хяналт хийж өгөгдөл алдагдах, мэдээлэл хулгайлах зэрэг оролдлогуудыг хамгийн хурдан илрүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Илүү хүчирхэг хамгаалалт
AIOps: Энэ боломж нь халдлагад өртөж болзошгүй эрсдэл дагуулах тохиргоо, эмзэг байдлыг бууруулах зорилготой бөгөөд бусад хэрэглэгчдийн туршлагыг үндэслэн сар бүр 24000 гаруй тохиргоотой холбоотой асуудлууд болон бусад эрсдэл дагуулах хүчин зүйлсийн мэдээллийг цуглуулдаг. Одоогоор 50000 гаруй төхөөрөмжийн 29 тэрбум хэмжигдэхүүн хяналтын мэдээллийг боловсруулж байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар эдгээр мэдээллийг боловсруулан аюулгүй байдлын бодлогын зөвлөмж, тэргүүн туршлага, үр ашиггүй байдлыг бууруулах аргачилалыг хэрэглэгч нартаа санал болгон кибер халдлагаас байгууллагаа үр дүнтэй хамгаалахад тусална.
4р үеийн ML-powered NGFW
Шинэ үеийн ML-Powered NGFW нь цоо шинэ PAN-OS 11.0 Nova системтэйгээр хэрэглэгчид очих бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудаар таныг болон танай байгууллагыг гадны халдлага, аюулаас бүрэн хамгаална.
PA-445 & PA-415
PA-400 цувралд шинээр нэмэгдэж буй PA-445, PA-415 загварууд нь шилэн каблийн холболт болон PoE дэмжих портууд нэмэгдсэнээр суурилуулалтыг хялбар, уян хатан болгосон. Мөн бизнесийн тогтвортой ажиллагааг хангах хос тэжээлийн холболттой, төхөөрөмжийн лог хадгалах санах ойн хэмжээ нэмэгдсэн бөгөөд сэнсгүй, дуу чимээгүй зэрэг олон давуу талуудыг бүрдүүлсэн жижиг, дунд бизнесүүдэд зориулсан загвар юм. Төхөөрөмжийн дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтийг ЭНД дарж үзнэ үү.
PA-1420 & PA-1410
Шинээр зах зээлд гаргаж буй PA-1400 цуврал бүтээгдэхүүн нь өмнөх үеийн төхөөрөмжтэй харьцуулахад 5 дахин өндөр гүйцэтгэлтэй, 7 дахин их хэмжээний сэшн (session) боловсруулах хүчин чадалтай болж сайжирсан бөгөөд томоохон байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах өндөр хурдны портууд болон утас, камер, AP төхөөрөмжүүдийг тэжээлээр хангах PoE портуудтай. Төхөөрөмжийн дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтийг ЭНД дарж үзнэ үү.
PA-5440
Томоохон байгууллага, дата төвд зориулагдан гарч буй PA-5440 загвар нь 61.5 Gbps (Threat Prevention Throughput) хүртэлх халдлагаас хамгаалах чадамжтай өмнө үеийн PA-5260 загвараас 2 дахин хүчин чадалтай болж шинэчлэгдлээ. PA-5400 загварын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.